2008-04-22 16:49:03
Амралтын өдрөөрөө гэр бүлээрээ эсвэл найз нөхдөөрөө хөнгөхөөн явган аялал хийхийг хүсэж байгаа бол энэ маршрут боломжийн санагдлаа. Та гэрээсээ өглөө 11 цагийн үед гараад Зайсангийн зүг хөдлөөрэй. Зайсангийн амаа өгсөж явсаар томоос том тоосгон хашаатай гэр баазад тулж очно.
Тэнд машинаа орхиод цаашаа явган алхана. Ерөнхийдөө уулын амаад өгсөх тул зам их хүнд биш, налуувтар, жим гарсан байгаа. Та өөрийн цаг заваас хамааран хир хол өгсөхөө өөрөө шийдэж болно. Хэрвээ цаг их, ядрах нь гайгүй гэж үзвэл амаадаа өгссөөр уулынхаа орой дээр гарсан ч болно. Ерөнхийдөө дунджаар бодоход дээш гараад бууж ирэхэд 2-3 цаг болно.
Энэ нь та гэр бүлийнхээ ямар ч насны гишүүнийг дагуулаад явахад боломжийн гэсэн үг юм. Хугацаа урт биш тул хөнгөхөн идэх зүйл, уух цэвэр ус аваад явахад хангалтай. Харин та уусан усныхаа савыг буцааж хогийн саванд хаяхаа мартваа.
Батболд ахын хошигнон хэлснээр манайхны хэлдэг аялал, амралт, зугаалга гэдэг үгнүүдийг дараах байдлаар ялгаж болно гэнэ шүү. Хэрвээ илүү дутуу зүйлгүй алхаад байвал аялал, харин байшин саванд ороод хэмтэж амраад ирвэл амралт, харин амралтанд дээр архи нэмчихвэл зугаалга болдог гэнэ.
Энэ маршрут бол гэр бүлийн, найз нөхдийн хүрээнд хийж болох аялалын маршрут юм. Хэрвээ та буцахдаа гэр бааз дээр түр саатан, хооллон оройг угтвал аялангаа амарсан хэрэг болох нь.
Амарцгаая, аялацгаас харин зугаалгаа багасгацгаая! ;)